| МҮТХС “Хаан бууз” кафе
Франчайзын танилцуулга
Ерөнхийдөө франчайзыг тухайн улс, аймаг, хотын нэр дээр олгодог. Гэхдээ нэг компанид харьяалсан олон салбартай франчайз байж болно.
Гэрээт хугацаа
Франчайзыг хөгжүүлэхэд 10 жилийн хугацаа өгдөг. Энэ хугацаанд франчайз тоо, хэмжээ, үйлчлэх хүрээний хувьд өсдөг.
Франчайзын төлбөр ба эрхийн хураамж
МҮТХС “Хаан бууз” кафе нэг бүрийн франчайзын эрхийн хураамж нь нийт худалдааны тодорхой хувь байна. Та шийдвэрээ гаргахад дараах асуултуудын хариу туслана гэж бодож байна.
Ихэнх тохиолдолд таны анхлан оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээ франчайзын төлбөр нь 5000 /таван мянган/ ам. доллар байна. Гэхдээ та өөрийн нэр хүнд, танил тал, урьд нь бизнес эрхэлж байсан туршлагадаа үндэслэсэн санхүүжилт олох боломжтой бол таны оруулах мөнгө илүү ч байж болно. Тухайн кафе ямар хэмжээтэй, үйлчилж буй нутаг дэвсгэрийн орчин нөхцөл зэргээс шалтгаалаад Хаан бууз кафед оруулах хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна.
|
Үүнийг та өөрөө тодорхойлно. Хаан бууз кафены ажиллах зарчим нь үйлчлүүлэгчид ирж хооллох болон хоолоо авч явж идэх зориулалттай. “Хаан Бууз” кафены эзэлвэл зохих дундаж талбайг 200-250 метр ба, дунджаар 70 хүний суудалтай. Дулаан уур амьсгалыг бий болгон, дизайн чимэглэлийн хувьд шинэлэг бөгөөд тодорхойлогдсон стандартын шаардлага хангасан байна. Метр кв тооцохгүй байх нэг үзүүлэлт бол байршил сайтай байх. Байршлын зэрэглэл хийх хэрэгтэй.
|
Болно. Хамгийн зөв байршлыг олж харж, тогтоох нь таны хэрэг. Хаан бууз кафены төлөөлөгч танд хүн амын судалгаа, замын хөдөлгөөний ачаалал, хүмүүст ойрхон байх зэрэг асуудлаар байршлын судалгаа хийхэд тань туслах болно.
|
Хаан бууз кафе нь менежмент болоод франчайзын чиглэлээр янз бүрийн сургалтууд явуулдаг.
- a) Удирдах ажилтнуудад зориулсан танилцах сургалт Кафены өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулахад оролцохгүй боловч Хаан бууз кафены үйл ажиллагаанд тавигдах стандарт ба шаардлагуудыг мэдэж байвал зохих бусад франчайзууд, түншүүдэд зориулан сургалт явуулдаг.
- b) Кафены менементийг хөгжүүлэх хөтөлбөр /КМХХ/ Кафе тус бүр дээр заавал явагдах энэхүү 8 долоо хоногийн сургалтаар чанарын стандарт шаардлагын талаар “Ажилд хэрэгтэй мэдээлэл”-ийг өгнө. Энэ сургалтаар салбаруудын Менежерүүдэд менежментийн чадвар эзэмшүүлэх сургалт давхар хийгдэнэ. Сургалт хийгээд сурахгүй тохиолдолд солих шаардлага тавих хэрэгтэй.
- c) Хоол хийх ур чадварын хөгжүүлэх хөтөлбөр Энэхүү сургалтаар тогооч нарт хоол хийх онол, практикийн зарчим, стандартын талаар заана. Цаашид зохион байгуулагч, зөөгч, тогооч нарт сургалт хийх.
- d) Би бизнесээ эхлэхэд ямар нэг туслалцаа үзүүлэх үү? Үзүүлнэ. Менежментийн сургалтаас гадна Хаан бууз кафе нь шинээр нээж буй кафены ажилчдад анхан шатны сургалт явуулах баг очиж хамтран ажиллана. Энэ багийн ажиллах хүрээ нь тухайн франчайз хэдэн салбар нээж байгаагаас хамаарна.
- e) Цаашид ямар удирдлагаар хангах вэ? Юуны өмнө Хаан бууз кафег ажиллуулах Гарын авлагыг Та авах ба үүнд таны бизнесийн олон талт үйл ажиллагааны талаар оруулсан байгаа. Гарын авлагад байнга нэмэлт өөрчлөлт оруулдаг ба энэ талаар бид танд байнга мэдээлэл өгнө. Менежментийн ур чадвараа ахиулах талаар зөвлөмж, мэдээлэл бүхий мэдээллийн хуудсыг тогтмол гаргадаг ба танд бас хүргүүлнэ. Мөн хэрэгтэй зөвлөмж, зөвөлгөө өгөх, сурталчилгаа, сургалт, харилцаа холбоо тогтоох ба таны бизнестэй холбогдох бусад асуудлаар тантай харилцан ярилцах Хаан бууз кафены төлөөлөгч байнга туслах болно.
|
|
Хаан бууз кафены өөрийн нэрээр нь таньдаг байх нь танай франчайзын чухал зорилго юм. Иймээс франчайз бүр нийт орлогынхоо тодорхой хувийг маркетингийн сурталчилгаанд зориулах ёстой.
|
Тийм. Хаан бууз кафе хэмээх энэхүү бүхэл бүтэн цогц систем нь өөрийн худалдан авах чадавхид үндэслэн өөрийн франчайзуудыг компаниас хүлээн зөвшөөрч, баталсан үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс бүтээгдэхүүнээ авах боломжтой.
|
Бүх салбарын үйл ажиллагаа ижил, батлагдсан стандартаар ажиллахын тулд хэрэгтэй хоолны бүтээгдэхүүнийг батлагдсан жагсаалтаас сонгоно.
|
Тийм. Чанарын баталгаа ба үйл ажиллагааны хэлтсээс таны авах бүтээгдэхүүнд үнэлгээ хийж, уг бүтээгдэхүүн нь үнийн хувьд, өндөр стандартыг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай эсэхийг тогтоож, танд авах эрхийг олгоно. Үйл ажиллагааны Гарын авлага дээр батлагдсан барааны жагсаалт стандартын дагуу бий.
|
Тийм. Өмч хөрөнгийн хяналтын иж бүрэн маягтуудтай. Өдрийн болоод 7 хоногийн орлогоо бүртгэх, ашиг, алдагдал зэргээ бүртгэх маягтуудтай. Мөн сурталчилгааны материал, танилцуулга өгнө. Эдгээр нь таны бизнесийг хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр түвшинд хийсэн зүйлүүд юм.
|
Та өөрөө. Гэхдээ бид үнэ тогтоох талаар өөрийн туршлагад үндэслэсэн зөвлөмж өгнө.
|
Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Юуны өмнө байршлаа сонгох ба үйл ажиллагааны хэрэгцээг тогтоох. Мөн та сургалтанд сууна. Барилгын ажил 30-60 хоногт дуусдаг.
|
Болно. Бусад бизнсийн нэгэн адил үүнийг компаниас баталсан худалдан авагчид худалдаж болно. Гэхдээ компани татгалзах эрхийг эдэлнэ.
|
Эхлээд өргөдлийн маягтыг бөглөөд өөрийн биеэр доорх хаягаар авчирч өгнө. Франчайз эрхлэгч, “My Great Khaan” ХХК, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 143-5 , Улаанбаатар хот, Монгол Улс. Таны өргөдлийг бид судалж үзээд бид холбоо барина.
|
Жич: Өргөдөл ирүүлэхдээ франчайзид хөрөнгө оруулах шаардлагагүй. |