|
“My Great Khaan” ХХК нь нийтийн хоолны үйлчилгээг МҮТХС “Хаан Бууз” кафенуудаар явуулдаг бөгөөд 1998 онд нэгдүгээр 40 мянгат Центрпойнтын эсрэг талд анхны “Хаан бууз” кафе үүд хаалгаа нээсэн. Тухайн үед “Хаан бууз” кафе маань үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохирсон амт чанартай хоол үйлдвэрлэн олон тооны үйлчлүүлэгчтэй болж чадсан. Мөн Улсын Их Дэлгүүрийн урд талд дахин нэг салбараа нээсэн нь олон үйлчлүүлэгчтэй болж бизнес маань цаашид амжилттай хөгжих эх үүсвэр нь тавигдсан.
МҮТХС “Хаан бууз” кафены хувьд нийтийн хоолны зах зээлд үйл ажиллагаагаа Франчайзингийн гэрээгээр буюу сүлжээ хэлбэрээр явуулагч анхны кафе бөгөөд энэ хугацаанд өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж, багагүй туршлага хуримтлуулан ажиллаж байна. “Хаан бууз” кафе нь Франчайзингийн гэрээгээр 25 салбартайгаар Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Манай компани нь Монголын Үндэсний Түргэн Хоолны Сүлжээнд тэргүүлэгч компани бөгөөд бидний дадлага туршлагыг үнэлж:
- 2007 оны 12-р сарын 15-нд Монголын Ёс Заншлын Үндэсний Төвөөс “Үндэсний хоолоо дээдэлдэг байгууллага”, “Алтан гэрэгэ”-ээр шагнагдан өргөмжлөл хүртсэн.
- “Үндэсний шилдэг бүтээгдэхүүн - Хаан бууз" цол өргөмжлөл 2006 он
- Монголын Тогооч Нарын Холбооны Талархал бичиг 2006 он
- Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашиг Хамгаалах Нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” цол 2003 он, 2006 он, 2007 он
- СБД-ийн Татварын хэлтэсээс “ 2006 оны шилдэг татвар төлөгч” -өөр тус тус шалгарсан.
|