Компаний зорилго  

Эрхэм зорилго:

    Монгол улсын болон дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээ, таашаалд нийцсэн эрүүл хүнс, амт чанартай хоолоор үйлчилж, үйлчилгээний чанар соёлыг дээшлүүлэн, бүтээлч хамт олон байх болно.

Үнэт зүйлс:

  • Хамт олон /ажиллах хүч/
  • Хэрэглэгчид /үйлчлүүлэгч/
  • Нэр хүнд /Хаан бууз/
  • Үнэнч шударга байдал
  • Уян хатан байдал
  • Багаар ажиллах чадвар
  • Өрсөлдөх чадвар

Уриа:

Хаан шиг морил

    Хатад шиг тухал

         Хүссэнээ хэл

              Хүн бүрт хүрч үйлчилнэ.

Баримтлах зарчим:

Ажилдаа сэтгэлээсээ хандах:
Ажилдаа эзний сэтгэлээр / үнэн сэтгэлээсээ / хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаалах

Үнэнч шударга байх:
Монгол улсын хууль тогтоомж болон компанийн дзрэм, журам, зааврыг дээдлэн ажиллана. Ажилтан, түнш, үйлчлүүлэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг эрхэмлэнэ.

Чадварлаг байх:
Ажилчин бүрт хөгжих, ахиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоо олгоно. Ажилтаны өсч, хөгжиж, дэвжиж дээшлэх нь тухайн хүний ур чадвар, гүйцэтгэл, оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой байна. Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтай бүрийн эрхэм үүрэг байна.

Санаачлагатай байх:
Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхүүлэн дэмжиж урамшуулна.

Багийн сэтгэлгээтэй байх:
Баг нь нэгдмэл, санаачлагатай, чадварлаг гишүүдээс бүрдсэн харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын зүтгэл байна. Компанийн бүхий л түвшинд баг болон багийн хамтын ажиллагаа байх ёстой.

Манлайлагч байх:
Бид энэ салбартаа манлайлагч байхыг эрхэмлэж, үлгэр дууриал үзүүлнэ.